2014 оны гуравдугаар сарын 8-нд Куала Лампураас Бээжинг чиглэн ниссэн Малайзын иргэний агаарын тээврийн онгоц ор сураггүй алга болж, дэлхий нийтийг цочроосон юм. 239 зорчигчтой онгоцыг Энэтхэгийн далайд самнан хайсан боловч өнөөг хүртэл ямар ч ул мөр олоогүй байна. Өчигдөр Малайзын Засгийн газар анх удаа MH370 онгоц осолдож, нэг ч хүн амьд үлдээгүй гэдгийг албан ёсоор зарлалаа.Малайзын иргэний нисэхийн газрын ерөнхий генерал Азхаруддин Абдул Рахман “Ор сураггүй алга болсон MH370 осолдсоныг зарлаж байгаад гүнээ харамсаж байна” хэмээн мэдэгджээ. Гэвч Хятадын эрх баригчид онгоцтой холбоотой ямар ч ул мөр олоогүй байж осол гэж дүгнэх нь буруу гэж үзэж байна.





















































