Европын холбооны сайдууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг ирэх есдүгээр сар хүртэл сунгахаар тохиролцжээ. Брюссель хотноо болсон уулзалтаар тэд Европын холбооны аяллын хориг, дансны битүүмжлэлд хамрагдаж буй Орос иргэдийн тоог нэмэх асуудлаар ярилцсан байна. Гэхдээ нэмэлт хориг арга хэмжээ авахгүй байхаар шийдвэрлэсэн ажээ. Украины тулаан улам ширүүсч, Донецк-Луганскийг холбодог стратегийн төмөр зам байрлаж буй Дебальцево хот хүрсэн гэж BBC мэдээлэв. Засгийн газрын хяналтанд орсон Мариуполийн боомтод ганцхан долоо хоногийн дотор 30 орчим хүн их бууны суманд өртөж амиа алдсан юм. Энэ үед Оросын зуу гаруй танк, зэвсэгт машинуудыг Украинд нэвтэрсэн гэдгийг Нато сануулж байна. Москвагийн тал Украины хямралд армийн цэргүүдээ шууд оролцуулахыг эрс эсэргүүцэж байгаа ч сайн дурынхан тулалдаж байгаа гэдгийг үгүйсгэхгүй хэмээн мэдэгдсэн ажээ. Украины зөрчил ширүүсэх тусам Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгах бололтой.





















































Сэтгэгдэл (1)