Германы 70 мянган инженер цалингаа нэмүүлэхийг шаардаж, ажил хаялт зарлаад байна. Мөн хоёр нисэх буудалд хамгаалагчид ажилт хаялт зарлаж, эмх замбараагүй байдал үүсчээ. Үүний улмаас зуу гаруй нислэг цуцлагдаад байна.3,7 сая ажилтныг хариуцдаг, хамгийн том үйлдвэрчний эвлэл болох IG Metall нь инженерүүдийн цалинг ирэх гуравдугаар сарын 1-н гэхэд 2,2 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавиад байна. Хувийн салбарт ажиллагдсын цагийн хөлсийг 1,50-2,50 еврогоор нэмэгдүүлэхгүй бол ажил хаялтаа зогсоохгүй гэнэ. Гэхдээ Германы автомашин үйлдвэрлэгч BMW, Daimler, Schaeffler зэрэг нэрт брэндүүд инженерүүдийнхээ цалинг нэмэхээс эрс татгалзаж байгаа ажээ.




















































