Баруун Африкийн орнуудад өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш хурдацтай тархаж, 9000 гаруй хүнийг амийг авч одсон Эбола вирусын дэгдэлд багассан хэмээн ДЭМБ-аас мэдээлэв. Тус байгууллагаас гаргасан судалгаагаар сүүлийн долоо хоногт эбола вирусын халдвар авсан 99 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш анх удаа ийнхүү эбола вирусын шинэ халдварын тохиолдол маш бага бүртгэгдэж байгаа ажээ.
Эбола вирусаар 22092 хүн халдварласны 8810 нь нас баржээ. Түүнчлэн 10 мянган хүүхэд эцэг, эхээ алдаж, 5 сая хүүхэд сургууль завсардсан гэсэн харамсалтай тоо байна.