
Цагдаагийн 44 алба хаагч амь үрэгдсэний Филиппинд гашуудлын өдөр зарлажээ. Филиппиний өмнөд хэсгийн Магинданао мужид лалын шашинтнуудтай мөргөлдөх үеэр амь үрэгдсэн цагдаагийн 44 офицерийг өнөөдөр нутаглуулах гэнэ. Филиппиний цагдаа нар өнгөрсөн амралтын өдрөөр терроризмын хоёр сэжигтнийг мөшгин явсаар исламын “Моро үндэсний салан тусгаарлах фронт”-ын мэдэлд буй тосгонд нэвтэрчээ. Гэвч цагдаа нар уг ажиллагааныхаа тухай исламын зэвсэгт босогчдын фронтод мэдэгдээгүйгээс үл ойлголцол үүсч, ширүүн мөргөлдөөн гарсан аж. Филиппиний өмнөд хэсэгт сүүлийн хэдэн жилийн турш салан тусгаарлах тэмцэл өрнөж, мянга гаруй хүн амиа алджээ.





















































Сэтгэгдэл (4)