1. Сангийн яам нь “Шилэн дансны нэгдсэн цахим хуудас”-ыг хөгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Шилэн дансны тухай хууль болон, Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 384 дүгээр тогтоолоор баталсан “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай” журамд нийцүүлэн веб хандалттай систем хөгжүүлэх ажил болно.
“Шилэн дансны нэгдсэн цахим хуудас” систем нь одоо ашиглагдаж буй төсөв, санхүүгийн системүүдээс автоматаар мэдээлэл татаж авах, түүнийг бодит цагийн горимд харуулах боломжтой байна.
Олон нийт мэдээлэл авахад хялбар байх үүднээс Android, iOS системд зориулсан мобайл програм хангамжийг давхар боловсруулан хүлээлгэж өгнө.
“Шилэн дансны нэгдсэн цахим хуудас” системийг 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа тул энэ хугацаанаас өмнө бэлэн болсон байх шаардлагатай.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дор дурдсан мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
-Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар;
-Сүүлийн 3 жил (2012-2014 он)-ийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл (гэрээний хуулбар, ажил хүлээлцсэн актын хуулбар);
-Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл (голлох ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага);
-Сүүлийн 3 жил (2012-2014 он)-ийн борлуулалтын орлогын дундаж нь 300,000,000 (гурван зуун сая) төгрөгөөс багагүй байх (аудитын дүгнэлт, санхүүгийн тайлангийн балансын хуулбар).
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 13-аас 17 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагаас өмнө ирүүлнэ үү.
Монгол Улсын Сангийн яам, С.Данзангийн гудамж,
Засгийн газрын II байр, Д корпус, 2 давхар, 211 тоот
Төрийн Захиргааны Удирдлагын Газар,
Санхүүгийн Мэдээллийн Технологийн
Хэлтсийн мэргэжилтэн Д.Энхмандах
Майл: enkhmandakh_d@mof.gov.mn
Утас: 51-260663
9976-6960




















































