Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хонины сүүл дархлаа сайжруулдаг

2015-2-01
0
ЖИРГЭХ

Honinii-suul
    Хонины сүүл, өвчүүний хэрсэнгийн өөх нь ханаагүй хүчил ихтэй, царцах нь удаан, тэжээллэг чанар өндөр, кальци ихтэй байдаг нь судалгаагаар батлагдсан тул гаднын орнууд хүнсэндээ ашиглаж байна. Түүнчлэн монгол хонины мах бусад улсынхаас хамгийн зөөлөн, амт чанартайгаараа алдартай гэнэ. Тухайлбал, XVIII зууны эцсээр Францын Марсельд болсон яармагт Монголын тал нутгийн хонины мах тавигджээ. Тэр үед монгол хонины махтай дүйцэхүйц өрсөлдөгч гараагүй бөгөөд зоогийн газар хийсэн хоолны дотор монгол хонины махаар хийсэн зууш хамгийн амттай байсан аж. Бас нэгэн жишээ дурдахад, ОХУ-ын нэрт удирдагч Л.И.Брежнев долоо хоног бүр монгол хонины мах хүнсэндээ хэрэглэдэг байжээ. Энэ нь түүнийг ухаан санаа саруул, эрүүл чийрэг амьдруулж урт удаан наслуулсан хэмээн Л.И.Брежневийн итгэмжлэгдсэн эмчээр ажиллаж байсан монгол эмч, анагаах ухааны доктор, профессор, ОХУ-ын гавьяат эмч Г.Лувсан гуай нэгэнтээ дурссан байдаг юм билээ.

Хонь бусад малын иддэгээс илүү буюу 80 гаруй төрлийн ургамлаар хооллодгоос 30 гаруй зүйл нь зөвхөн эмийн ургамал байдаг аж. Амт чанар сайтай учир хонины махыг хүнсний болон сувиллын газруудад гол бүтээгдэхүүн бол гон ашигласаар ирсэн. Ийм ч учраас амаржсан эхэд шинэ хонины шөл уулган, нярай хүүхдийг хонины ясны шөлөөр угааж, хонины уураг сүүлний өөх хөхүүлэх монгол уламжлал эрт дээр үеэс бидний үе хүртэл уламжлагдан ирсэн байна. “Хонины сүүл хөхөж өссөн хүүхэд өлчир чийрэг, өвчин эсэргүүцэх чадвартай болдог. Түүнд агуулагдах Д, С, А, К амин дэмүүд сульдаа, элдэв хордлого, харшил, харааны хөгжилд эерэгээр нөлөөлж, цус багадалтаас сэргийлдэг юм. Мөн хоолны шингэц сайжруулж, хүүхдийг тураалд оруулахгүй, өөх тосыг сайн задалдаг, ходоод нь үүнд дасан зохицсон байдаг тул гэдсийг нь эвгүйтүүлэхгүй.

Сүүл хөхөх үед хүүхэд тайвширдаг учраас тархины даралт хэвийн байдаг юм” хэмээн эмээ маань үргэлж зөвлөдөг байв. Найзын маань хүүхэд түнхний мултралтай төрсөн. Хүүхдээ ГССҮТ-ийн эмчид үзүүлтэл “Чи хүүхэддээ хонины сүүл хөхүүлдэг үү. Сүүлэнд кальци ихээр агуулагддаг учир хүүхэд рахит, тархины даралттай болдоггүй. Өөрт хэрэгтэй кальциа сүүлээр дамжуулан авдаг болохоор түнхний мултрал нь ч яваандаа зүгээр болно” гэж зөвлөсөн байна лээ. Сүүлний тосоор үр хүүхдээ болон өөрсдийгөө тосолбол хий хуй дардаг хэмээн хөгшчүүл ярьдаг. Бас манай уулчин эмэгтэйчүүд өндөр ууланд авирахдаа сүүлний тосоор нүүрээ тослоход хагардаггүй гэдгийг баталсан. Ханиад хүрвэл хонины сүүлтэй “найзалбал” илүү үр дүнтэй гэнэ. Хонины сүүл идсэн хүүхэд ханиад хүрэхгүй байх боломжтой. Сүүлний ач тусыг дурдаад байвал энэ мэтчилэн олон байх юм. Монголчууд өөх тостой хоол их иддэг учраас мартах өвчинд өртдөггүй гэлцдэг.

Харин АНУ, Европын орнуудад өөхний хэрэглээ байхгүй болсноос зөнөх, мартах өвчин элбэг тохиолдох болсон байна. Монгол Улс хүн амынхаа тооноос хэд дахин илүү малтай. Түүнээс 15.5 сая нь хонь. Тийм учраас хонины сүүлэнд агуулагддаг давуу шинж чанарыг нь тодорхойлж төрөл бүрийн бүтээгдэхүүн хийн дотоод, гадаадын зах зээлд гаргах боломж бидэнд байна. Манайхан хагас боловсруулсан бууз, баншинд хонины сүүл хавтгай хэрчиж савласан байдаг. Харин дангаар нь боловсруулж бүтээгдэхүүн болгож байгаагүй юм байна. Бас энэ талаар дагнаж судалгаа хийсэн эрдэмтэн байхгүй бөгөөд судалгааны зарим ажилдаа ганц хоёр хүн жишээ татаж дурдсанаас хэтрээгүй байх юм. Монгол Улсад энэ чиглэлээр бүтээгдэхүүн боловсруулах түүхий эд хангалттай бий. Дэлхийд алдартай хонины мах, сүүлийг бид бүтээгдэхүүн болгож гаднынханд сурталчилж яагаад болохгүй гэж.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • ОЮУН (124.158.112.4)
    Монголын тал хээрийн билчээрийн малын мах шиг ориг цэвэр уураг амин дэм хаа байнаа ,хаа холоос хэдэн сар жил дамжин хугацаа нь хэтэрсэн,химийн найрлагатай хоол хүнс биологийн нэмэлт бүтээгдэхүүнээс шууд татгалз,амь нас эрүүл мэндэд маш хортой одоогийн хорт хавдар энэ бүхнээс үүсэж байгаа шүү
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • zochin (78.52.139.102)
    orosuud ih muuhai hognuud shuu, Mongolin hamag malig bur huluur ni tuuj avaad iddeg baisan murtuu, bidnees mash ih ur nehsen, mun bidniig zavaan honi unertuulj umhii unertei ene ter gej delhiid ih taraaj buduulgeer ni duuddag baisan tegsen hirnee har Brejnevees ehleed Filatova ***** hurtel orsuud manai hamag uudtei unguteig gudarch baisan baigaa ium.mun bidnii iddeg jinhen orig hool hunsiig muulj muulchihaad, uursduu shar tos toplenoe maslo nereldeg tuuniig mongolchuud iddeg, getel orsuud bidend muuhai gej heleed l uursduu sainig ni gaihaj gudartsgaaj baisan odoo ch shar tosig mash ih magtan duulj bainlee.enethegchuud shar tosig hamgiin urdaa baridag Ayurweda gej ulamjlalt emchilgeendee heregledeg, unetei baidag. mash sain chanarin shar tos bainlee. udaan hadgalj boldog, yag orig shuu iimee tiimee konservant baihgui.tehed bid urgelj hamgiin sain iumig idej ih buyantai ard tumen baisan baina. harin odoo bidnii ter ih sain saihan zuiliig turiin udirdlaguud baihgui bolgoj hujaa orosn hoert zarj bool bolgon uusgah zorilgo urdaa tavisan, ingej zarj ideed uursduu zailan zugtatsgaana.
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
    • erguu mal ve chi? honinii mah ideed gadaad garaad yavaad uzeerei. tegeed naad erguu bodol chine uurchigdunu
      2015 оны 02 сарын 02
  • Зочин (202.179.20.99)
    suulnii une nemegdeh n dee
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • орсоо (62.122.208.180)
    оху-н нэрт удирдагч гэнэ үү зху-нх гэсэн бол зүгээр байсан юм
    2015 оны 02 сарын 01 | Хариулах
  • Irgen (180.235.187.32)
    Zurag ni bur taalagdlaa
    2015 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (203.169.49.93)
    Хөгшчүүл маань хонины махны шөлөө уусаар 80-100 хүтэл насалсаар ирсэн. Харин Европ эмнэлгийн сургалттай эмч нар хонины өөх шиг эрүүл мэндээд аюул байхгүй гэж сзөвлөдөг байсан. Харин одоо генийн өөрчлөлттөй тэжээлээр бордсон тахиа, гахайн махтай гамбург, пицца, KFS зэрэг түргэн хоолоор манай хойч үе маань хордож байна. Учрыг нь мэдэхгүй гадныхныг дуурайсаар эрүүл мэнд ч үгүй, аль ч үгүй болох нь дээ.
    2015 оны 02 сарын 01 | Хариулах
  • etugen (103.26.195.117)
    tegmeer l bn goe sonsogdoj mini mongolchuud ch ug n uhaantai ard tumen de.bi dunguj saya honinii suultei bortstoi saihan tsai hiiged l uulaa huls garad l saihan bn oo
    2015 оны 02 сарын 01 | Хариулах
  • Өлзий (112.72.13.197)
    Өвөг дээдсийн сургаалийг мартаж Чинхай гэгээн Гитлер мэтийн үгээр цагаан хоолтон болсноос хүүхэд залуусын эрүүл мэнд их дордож урагийн хөгжил зогсох, ураг гажигтай төрөх мэт эмгэг их боллоо. Үүнийг улс төрч эмч нар утааны хор эсвэл багаж дутуу гэж ард түмний толгойг эргүүлж мөнгө тендерээр завшдаг нь гаарч байна. Гадаадын бүх юм сайн гээд хамгийн их хортой ургамлын тосыг хямдаар авчирч ард түмнээ хордуулахад дээдэс дуугүй дэмжиж ашигаа хувааж байна. Бидний эрүүл мэнд дэлхийд адагт орох боллоо.
    2015 оны 02 сарын 01 | Хариулах
  • зочин (150.129.143.205)
    ХОНИНЫ СҮҮЛ ҮНЭХЭЭР ҮНЭН АШИГТАЙ ШҮҮ.ЭНЭ ДАВУУ ТАЛАА БИД АШИГЛААД БИЗНЕС БА ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХ ЁСОНДОО ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗАЛУУС ХЭТЭРХИЙ ГАДНЫ НӨЛӨӨЛӨЛД АВТАН МОНГОЛ АХУЙ ЁС ХООЛ ХҮНСИЙГ АД ҮЗЭН ӨВЧЛӨЛ БА МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ АЛДАГДАЖ БАЙНА.БИДНИЙ ЭЦЭГ ӨВГӨД МАШ УХААЛАГ ЁС СУРТАХУУНТАЙ БАЙЖЭЭ.МИНИЙ ЭЭЖ ГЭХЭД СҮҮЛЭЭР ЦАЙ ХИЙЦЭЭЛЖ ШАР БУДААТАЙ ХИЙДЭГ БАЙЛАА.ҮНЭХЭЭР ӨЕГ БАЙДАГСАН.ГАДААДЫН ХҮНСНИЙ ХОГЫГ ИДЭЖ МӨНГӨӨ ҮРЖ ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ СУУХААР ЭНЭ МЭТЧИЛЭН ХУУЧИН ЗАНШЛАА СЭРГЭЭХ НЬ ЧУХАЛ ШҮҮ
    2015 оны 02 сарын 01 | Хариулах
  • en (103.229.123.143)
    маш зүйтэй сэдэв.хүүхдийг сүүлээр тослох маш сайн.тэр orifleme ээр тослох маш муу хүүхдийн арьс их хуурай болдог юм билээ
    2015 оны 02 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ӨНӨӨДӨР: Гал түймрийн нөхцөл байдал, сэрэмжлүүлгийн талаар мэдээлэл өгнө
    7 мин
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    23 мин
  • Домог шингэсэн Отгонтэнгэр хайрханы тухай бидний мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ
    54 мин
  • Хүүхдийг амьдралд бэлддэг BusinessKids хөтөлбөр Монголд албан ёсоор нээгдлээ
    16 цаг 6 мин
  • Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ
    16 цаг 44 мин
  • Их тойруугийн гудамжнаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг засаж, шинэчилж байна
    16 цаг 47 мин
  • Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
    16 цаг 51 мин
  • ЖДҮХДХ: Зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэлд зээл олгож байгаа мэт боловч нийгмийн олон асуудлыг шийдэж байдаг гэв
    16 цаг 55 мин
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
    17 цаг 16 мин
  • Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан "1242 Өрнөдийн босгон дээр" түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ
    17 цаг 45 мин
  • “ЦЭДЭНБАЛЫН ХОРОО”
    17 цаг 56 мин
  • Арьс шир, ноос, ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэхээр “хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа
    18 цаг 0 мин
  • ХХНББХ: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв
    18 цаг 3 мин
  • Н.Цэрэнсодном: “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн хуримтлагдсан ашиг өнөөдрийн байдлаар 33 тэрбум төгрөг байна
    18 цаг 4 мин
  • "The MongolZ" баг энэ хагас сайнд ОХУ-ын "Мagic" багийн эсрэг тоглоно
    18 цаг 17 мин
  • Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    19 цаг 23 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
    19 цаг 40 мин
  • “Нарны хороолол” орчим буюу Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина
    20 цаг 25 мин
  • Гачуурт–Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина
    20 цаг 26 мин
  • Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
    20 цаг 28 мин
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК