Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт нийт 5 удаагийн арилжаагаар нийт 19 тэрбум 730 орчим сая төгрөгийн гүйлгээ хийлээ. Энэ нь өдөрт дунжаар дөрвөн тэрбум төгрөгийн арилжаа хийсэн гэсэн үг юм байна. Компаниудын хувьцааны хувьд нийтдээ 108 орчим сая төгрөгийн хувьцаа арилжигджээ. Харин Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн нэг удаагийн арилжаагаар 19.6 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжигдсан нь нийт долоо хоногийн арилжааны үнийн дүн эрс нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Түүнчлэн Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг хоёр удаа явуулж, 17 сая төгрөгийн гүйлгээ хийжээ.





















































