Улаанбаатарын орон сууцанд амьдардаг нэг иргэн өдөрт 310 гр, гэр хороололын нэг иргэн 980 гр хог хаягдал гаргадаг гэнэ. Тэгэхээр жилд 800-850 мянган тонн ахуйн хог хаягдал үүсч байгаа юм. Өдөрт дунджаар 1994.8 тонн, харин аймгуудад 104 тонн хог хаягдал нэгдсэн цэгт очиж устгагддаг юм байна.Хог хаягдлыг бүтцээр нь авч үзвэл, нийслэлд зуны улиралд хүнсний хаягдал 36%, цаас 22%, пластик 22%, шил 9%, металл 7%, даавуу 4% бол өвлийн улиралд үнс 49%, хүнсний хаягдал23%, пластик 14%, цаас 13%, даавуу 1% гардаг ажээ.
Нийслэлийн есөн дүүргийн суурьшлын бүсийн эдэлбэр газрын 81 цэгээс хөрсний дээж авч нян судлал, хими, цацраг, мөнгөн ус, хүнд металлын шинжилгээ хийлгэн үнэлгээ дүгнэлт өгч ажиллаа. Шинжилгээгээр гэдэсний бүлгийн эмгэгтөрөгч нян илрээгүй. Гэхдээ хөрсний нянгийн бохирдлыг дүүргээр авч үзэхэд, Чингэлтэй дүүрэг хамгийн өндөр байна.





















































