Японы ерөнхий сайд Шинзо Абе Египет, Йордан, Ливан, Израйль, Палестинд зургаан
хоног айлчилсан билээ. Тэрээр хэт даврагчдын барьцаанд орсон Харуна Юкава, Кенжи Гото нарыг аврахаар 72 цагийн дотор 200 сая ам.доллар төл
гэсэн шаардлагыг биелүүлэхээр зүтгэсэн ч үнэн хэрэгтээ
иргэдээ хамгаалж чаддаггүй гэдгээ дэлхий нийтэд харууллаа хэмээн Японы
Батлан хамгаалахын сайд асан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Юрико
Койке дүгнэжээ. Хоёр сэтгүүлч "Исламын улс" бүлэглэлийнхэнд цаазлуулсаны
дараа дэлхий нийт Япончуудыг анхааралтай ажиглаж эхэллээ.
Үнэн
хэрэгтээ Кенжи Гото сэтгүүлчийн эхнэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар
сараас эхлэн 17 сая ам.доллар төл хэмээн э-мейлээр сүрдүүлж байсан гэнэ.
Гэвч Абегийн Ойрхи Дорнод дахь айлчлал "Исламын улс" бүлэглэлийнхэнд
Япончуудыг барьцаалах далим болж өгчээ. Хэт даврагчдын тавьсан шаардлага
зөвхөн мөнгө байгаагүй гэдгийг шинжээчид тайлбарлан бичиж байна. Японы
иргэдийг барьцаалахаас гурав хоногийн өмнө Абе "Исламын улс" бүлэглэлийн
эсрэг тэмцэл өрнөж буй фронтын шугам болох Йордан, Сири, Ирак, Ливанд
200 сая ам.долларын цэргийн бус тусламж илгээхээ амласан нь хэт
даврагчдын дургүйцлийг төрүүлсэн бололтой. Сэтгүүлчдийг амиа алдсаны
дараа Абег Ойрхи Дорнодын тусламжаа цуцлах хэрэгтэй байсан хэмээн
шүүмжлэгсэд олширчээ.

Нөгөө
талаар, хэт даврагчид Готог 2005 онд Амман дахь зочид буудалд бөмбөг
дэлбэлсэн хэргээр цаазын ял сонссон Йорданы хоригдол Сажида
Аль-Ришавигаар солилцохыг хүссэн нь удаан хугацаанд сайн харилцаатай
байж ирсэн Япон-Йорданы хооронд хүчээр гэрээ хийж чадна гэж итгэсэнтэй
холбоотой ажээ.
Өмнө
нь 1977 онд Японы Улаан армийн онгоцыг барьцаалахад иргэдээ аврахын
тулд хоригдлуудыг суллаж байжээ. Тэгвэл, "Исламын улс" бүлэглэлийн
үйлдсэн хэрэг Японы Засгийн газарт иргэдээ хамгаалах оновчтой тогтолцоо
дутагдаж байгааг харуулав. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Япончууд
эзлэн түрэмгийлсэн бодлогоос татгалзаж, "нүглээ наминчлах" замаар
дотоодынхоо асуудалд түлхүү анхаарах болсон юм. Гэвч 60 жилийн турш
дэлхийн хандивлагч, ивээн тэтгэгчийн дүрд тоглосны эцэст Японы дипломат
харилцаанд менежмент дутагдаж байгааг хэрэг явдлууд харуулсаар байна.
Алдаагаа
засварлагч, өөрсдийгөө шинээр тайлбарлагч болж харагдах гэсээр байтал
Японы Энэтхэг, Израйль дахь дипломат ажилтнуудыг заналхийлсээр байгааг
дотоодын судлаачид сануулав.






















































Сэтгэгдэл (8)