Хонконгийн шүхэрт хувьсгалын эзэд сонгуулийг ардчилсан зарчмаар явуулахыг шаардсан тэмцэл өрнүүлж цагдаа нартай мөргөлдсөний улмаас эцэстээ жагсаалыг хүчээр тараасан юм. Гэхдээ ардчиллын төлөө тэмцэгчид бууж өгөх болоогүй гэдгээ мэдэгдсээр байна. Хонконгийн төв талбайд 13 мянган тэмцэгч эсэргүүцлээ илэрхийлэв. Жагсагчдыг хотын худалдааны төв, санхүүгийн дүүрэг рүү нэвтрүүлэхгүй байх үүднээс 2000 гаруй цагдаагийн ажилтан бүслэн хааж байгаа ажээ.
Хонконгийн “Төвийг эзэл” хөдөлгөөн хоёр сарын турш үргэлжилж, үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардсан билээ. Тэд 2017 оны сонгуульд нэр дэвшигчийг Хятадаас биш Хонконгийн ард иргэдийн саналаар тодруулахыг шаардаж байгаа. Гэвч Бээжингийн бодлогыг өөрчлөх ямар ч боломжгүй гэсэн хариу өгсөн нь жагсаал, тэмцэл даамжрахад нөлөөлсөн юм.