Дуучин Уитни Хьюстон агсаны төрсөн охин Бобби Кристина Брауны биеийн байдал тааруу байгаа талаар хэвлэлүүд онцолж байна. Түүний тархины хаванг буулгах зорилгоор хиймэл комд оруулсан гэнэ. Брауны нөхөр Ник Гордон түүнийг бямба гаригт Росвелл дэх гэртээ ваннд ус дүүргэн доош харсан байдалтай байхыг олж харжээ. Тэд түргэн тусламж дуудаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэхдээ бүсгүйн өвчний талаарх мэдээллийг хувийн нууцыг хамгаалах хуулийн дагуу нийтэд дэлгэхээс татгалзаж байгаа ажээ. Уитни Хьюстоныг гурван жилийн өмнө 2012 оны хоёрдугаар сарын 11-нд нас барахад Браун ээжийнхээ үхлийг хүндээр хүлээн авсан юм.




















































