Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II дугаар шүүх АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР /Hilarion, Кристобэл Ж.Дэвид нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 18-30-ны өдрүүдэд нээлттэй хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргасан билээ.

Тодруулбал Жастин Капла болон Кристобал Ж.Дэвид нарын тус бүр нэг сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хурааж, таван жил 10 сарын хугацаагаар хорих, Хиларион В.Кажуком ЖР-ийн мөн нэг сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хурааж, таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон билээ. Мөн шүүх хуралдаанд иргэний хариуцагчаар оролцсон "Саусгоби сэндс” ХХК-иас 35,252.394.670 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм.
Харин компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Захирал С.Энх-Амгалан уг шийдвэрт гомдолтой байгаа учир дахин давж заалдахаа мэдэгдлээ.

Харин компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Захирал С.Энх-Амгалан уг шийдвэрт гомдолтой байгаа учир дахин давж заалдахаа мэдэгдлээ.
Д.Ундрах /24tsag.mn/





















































