Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд Индонезийн Сурабаяа хотоос Сингапур чиглэлийн “Эйрбас 320-200” онгоц хөөрснөөсөө хойш хоёр цаг орчмын дараа радараас холбоо тасарсан билээ. Онгоц Ява тэнгист осолдож 162 хүний амь насанд хүрсэн юм. Аврагчид онгоцны хар хайрцгийг олсоны дараа бүхээгэнд бичигдсэн мэдээллийг буулгаж шалгаж байгаа аж.Тэгвэл мөрдөн байцаалтын урьдчилсан дүнгээр онгоцны осолд нисэгч буруутай гэсэн дүгнэлт гаргаад байна. Онгоц хяналтаа алдах үед ахмад суудлаасаа босч явсан байжээ. Энэ хариуцлагагүй үйлдлийн улмаас онгоцыг ослоос аврахад дэндүү хожимдсон ажээ. Гэхдээ эцсийн дүгнэлт гаргахад арай эрт байгаа гэнэ.





















































Сэтгэгдэл (1)