Египетийн Дээд шүүх “Аль-Жазера” агентлагийн гурван сэтгүүлч болох Петер Гресте, Мухаммед Фамми нарт 2013 оны зургадугаар сарын 23-ны өдөр долоон жил, Абдулла Барер Мухаммедийг 10 жил хорих ялаар шийтгэсэн бол “Лалын ахан дүүс” намын 183 гишүүнд цаазаар авах ял оноосон билээ. Сэтгүүлчдийг экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн дэмжигч “Лалын ахан дүүс” намыг дэмжсэн мэдээ, нийтлэл бичсэн хэмээн буруутгасан юм. Тэгвэл долоон жилийн ял авсан сэтгүүлч Петер Гресте 400 өдрийн дараа суллагдсан байна. Гресте сэтгүүлчийн биеийн байдал тун сайн байгаа гэнэ.