АНУ-ын Нью-Мексик мужид гурван настай хүүхэд ээж, аавыгаа буудсан харамсалтай хэрэг гарчээ. Бяцхан хүү ээжийнхээ гар цүнхийг ухаж байгаад буу гаргаж ирэн, санаандгүй гал нээсэн байна. Үүний улмаас аав Жастин Рэйнолд нь гуяндаа шархдаж, эмнэлгээс гарсан бол ээжийнх нь бие сайнгүй байгаа ажээ. Энэ санамсаргүй хэргийн дараа цагдаа нар бага насны хүүхдээс буу, зэвсгийг хол байлгаагүй гэдэг шалтгаанаар эцэг, эхэд нь хариуцлага тооцох бололтой. “Хүн бүр буу, зэвсэг эзэмших эрхтэй ч гэсэн хүүхэд хүрэхгүй газар түгжиж байх хэрэгтэй” гэдгийг цагдаа сануулав.
Б.Сондор




















































