Хорватын Засгийн газар улсынхаа эмзэг бүлгийн 60 мянган иргэнийг өрөөс чөлөөлжээ. “Шинэ эхлэл” хэмээх энэхүү хөтөлбөрт нийт зээл авсан иргэдийн 1 хувь нь хамрагдсан бөгөөд энэ алхам нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэж үзсэн байна. Засгийн газрын өгөөмөр арга хэмжээнд хамрагдах хүмүүст нэг ч үл хөдлөх хөрөнгө, хадгаламжгүйн зэрэгцээ сарын 138 доллараас дээшгүй орлоготой, 5100 доллараас дээш өртэй байна гэсэн шаардлага тавьжээ. “Энэ бол эмзэг бүлгийнхэнд өрийн дарамтгүйгээр амьдралаа шинээр эхлүүлэх боломж” хэмээн Ерөнхий сайдын орлогч Миланка Опачич тайлбарлав. Үүний ачаар 31 сая ам.долларын чанаргүй зээлийг Засгийн газраас төлж барагдуулж байна. Эдийн засгийн хүнд нөхцөлд өрөөс болж дансаа хаалгасан иргэдэд боломж олгох нь зүйтэй гэж үзжээ.
Б.Сондор




















































