Иракийн зураач Акил Креф Уарн “Лалын улс” бүлэглэлийн террорист дайчидтай уран бүтээлээрээ дамжуулан тэмцэж байна. Акил зураач лалын дайчид харгис үйлдлүүдээрээ дэлхий нийтэд ямар муухай харагдаж байгааг сануулахын тулд уранхай гутал болон бусад тоног, хэрэгслүүдийг цуглуулжээ. Ингээд уранхай гутлан дээрээ лалын дайчдын “царай муутай” төрхийг шоглон дүрсэлсэн байна. Жишээ нь, эвдэрсэн цахилгаанаар террористуудын шүдийг, хуучин үдээсээр толгойны хар алчуур, урт үсийг нь дүрсэлсэн юм. Хүний цусанд ханадаггүй, харгис террористуудын бүлтгэр нүдийг харуулахад ердөө л төмрийн хаягдал хангалттай гэнэ.
Ойрхи Дорнодын соёлд хүний нүүрийг гутлын улан дээр дүрслэхийг хамгийн ноцтой доромжлол гэж үздэг. Тэгэхээр Ирак, Сирид хүчирхийлэл үйлдэж буй лалын дайчдыг ард түмэн ингэтлээ үзэн ядаж байгааг Акилийн уран бүтээл илэрхийлэх юм.
Б.Сондор
Сэтгэгдэл (1)