‘Sprayable Sleep’ хэмээх бүтээгдэхүүн нь таныг тайван амгалан унтуулж, өглөө сэргэг босоход зориулсан шүршигч юм. Мөн нойроо хянахад тань тусална. Шөнийн ээлжээр ажилладаг юмуу удаан хугацаагаар аялдаг хүмүүс энэхүү шүршигчийг цацсанаар шууд унтаж, хэрэгцээтэй цагтаа сэрэх боломжтой. Нэг хайрцагтай бүтээгдэхүүнийг 60 удаа шүрших боломжтой учраас сар гаруй хэрэглэнэ гэсэн үг юм. Мөн найрлагандаа мелатонин, тирозин, цэвэршүүлсэн ус агуулсан болохоор хүний биед хоргүй гэнэ. АНУ-д гэхэд 70 сая гаруй хүн нойрноос хамааралтай эмгэгээр шаналж байгаа гэсэн баримт бий. Хорт хавдраас урьдчилан сэргийлж, хянах төвөөс гаргасан судалгаагаар энэхүү бүтээгдэхүүн нь энэ асуудлыг шийдвэрлэхэд үр дүнтэй ажээ.





















































