Хятадын хотуудын 90 хувийнх нь агаарын чанар муудаж, ард иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна. 2015 оны байдлаар Бээжин, Хэбэй, Тианжинд метр куб тутамд 93 микро грамм хорт бодис агуулагдаж, стандартад заасан хэмжээнээс хол зөржээ. Хятадын 74 том хотын зөвхөн наймынх нь удирдлагууд агаарын чанарыг сайжруулахад санаа зовниж, албаныхантай уулзсан гэж Хүрээлэн буй орчныг хамгаалах яамнаас мэдээлэв. Эндээс үзвэл, Хятадын эрх баригчдын дэвшүүлж буй 2030 оноос өмнө нэг метр куб тутамд агуулагдаж буй хорт бодисын хэмжээг 35 микро граммаас хэтрүүлэхгүй байх төлөвлөгөө хэрэгжих эсэх нь эргэлзээтэй болжээ.Сичуань мужийн захиргаа мах шарж, утаа ялгаруулахыг хориглосон юм. Энэ нь олон зуун жилийн турш өвлөгдөж ирсэн Цагаан сарын махны уламжлалд нөлөөлсөн гэж нутгийн иргэд гомдолтой байгаа ажээ. Тэгвэл, шарсан махнаас илүүтэйгээр нүүрсний утаа агаарын бохирдолд ноцтой нөлөөлж буйг судалгаагаар тогтоожээ. Хэбэй муж гэхэд Хятадын агаарын бохирдлын 60 хувийг дангаараа бүрдүүлж байгаа тул нүүрснээс өөр эрчим хүч ашиглах тал дээр аль хэдийнэ анхаарч эхэлсэн байна.
Б.Сондор




















































