Брюссель хотноо байрлах Евро парламентын барилгыг түр хугацаагаар ашиглахаа больж, өөр газар үйл ажиллагаа явуулж эхэллээ. Бельгийн цагдаа нар буу, хөрөөгөөр зэвсэглэж, зүсээ хувиргасан этгээдийг баривчилсаны дараа ийм шийдвэр гаргажээ. Сэжигтэн этгээд нь Словяк улсын иргэн бөгөөд Евро парламентын ерөнхийлөгчтэй уулзахаар төлөвлөж байсан гэж Ройтерс агентлаг мэдээлэв. Түүнийг халдлага үйлдэхээр завдсан гэж үзэж байгаа юм. Үүнээс өмнө Бельгийн нийслэл дэхь АНУ-ын Элчин сайдын яамны зогсоол дээрх автомашин дотор бөмбөг дэлбэлэхийг завдсан ажээ. Б.Сондор




















































