Мексикийн “Proceso” сэтгүүлд нийтлэгдсэн эрэн сурвалжлах бүтээл дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна. Гьерреро мужийн 43 оюутан дээрэмчдийн гарт амиа алдаж, нийгэмд эсэргүүцэл хөдөлгөөн өрнөж байгаа энэ үед эрх баригчид хэргийн бурууг цагдаа нарт үүрүүлэхийн тулд хүчээр ял тулгаж, байнга зодож нүдэн эрүүдэж байгааг тус сэтгүүлд онцолжээ.
Оюутнуудыг дээрэмчдэд хүлээлгэн өгсөн хэргээр цагдаагийн ажилтнуудыг хоморголон баривчилсаар байгаа билээ. Тэгвэл цагдаагийн ар гэрийнхнээс авсан мэдээллээр Игуала, Кокула хотын хууль сахиулагчдыг цахилгаан гүйдэлд цохиулж, сэтгэл зүйн хүнд дарамтанд оруулж байгаа гэнэ. 20 настай цагдаа Давид Хернандер Круз нь эдгээр хохирогчдын нэг юм. Түүнээс оюутнуудын халдлагыг захиалсан гэх зохиомол баримтад гарын үсэг зурахыг шаарджээ.
Цагдаа нар хөх няц болтолоо зодуулж, уруулаа сэтгүүлж, гарын шуундаа хутгалуулсан болохыг эмнэлгийн баримтууд нотолж байна. Оюутнуудыг хөнөөж, цогцсыг нь шатаасан гэгдэж буй “Геррерос Унидос” бүлэглэлийн данс руу цагдаа нар их хэмжээний мөнгө шилжүүлсэнийг мөрдөн байцаалтын явцад тогтоосон юм. Мөн Игуала хотын дарга Хосе Луйс Абаркагийн эхнэр Мариа де Лосыг баривчилсан билээ. Гэхдээ энэ хэргийн бурууг хэн нэгэнд үүрүүлэх гэж хэт улайрч байгааг хүний эрхийг хамгаалагчид буруутгав.
Мексикийн дээрмийн бүлэглэлүүд сүүлийн 20 жилийн дотор 100 мянган хүний аминд хүрсэн тухай баримт бий.

Б.Сондор