Карл Маркс шашин бол ард түмнийг мунхруулагч мансууруулах бодис гэж үзсэн байдаг. Тэгвэл энэ үзлийг орчин үеийн Хятадын Коммунист нам дээдлэх болжээ. Жежиан мужийн Коммунист нам шашин шүтэгсдийг гишүүнээр элсүүлэх явдлыг хязгаарлаж эхэллээ. Хэрэв намд гишүүнээр элсэх гэж буй хүн ямар нэгэн шашин шүтдэг нь тодорхой болвол шууд татгалзах гэнэ. Марксист-Ленинзмийн үзэл суртлыг гол чиг баримжаагаа болгосон Коммунист нам нь 84 сая гишүүнтэй. Тус улсад сүүлийн жилүүдэд Христүүд олширч, Уйгур үндэстний исламууд халдлага үйлдэх болсон нь шашныг хязгаарлахад шууд нөлөөлж байна. Жежиан мужид гэхэд 200 гаруй Христийн сүм үйл ажиллагаа явуулдаг.
Эрх чөлөө, олон намд тулгуурласан ардчиллыг сурталчилж буй Барууны үнэт зүйлс хэзээ ч зохихгүй гэж Хятадын эрх баригчид үздэг.
Хятадын нийгэмд Буддизм, Даосизмыг хүлээн зөвшөөрдөг юм. Гэхдээ 1960-70 онд өрнөсөн Соёлын хувьсгалын үеэр сүм хийдийг барьцаалж, мухар сүсэг, феодалын үзэл суртлын ул мөрийг арилгах компанит ажил өрнөж байжээ.

Б.Сондор