Увс аймгийн АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн өнгөрсөн сарын 31-нээс хоёрдугаар сарны 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай болж өнгөрлөө. Уг зөвлөгөөнийг хэдхэн хоногийн өмнө үүрэгт ажлаа хүлээн авсан Увс аймгийн АН-ын дарга О.Цогтгэрэл болон шинэ удирдлагуудын хийж буй анхны ажил гэдгээрээ онцлогтой байлаа.Уг зөвлөгөөнд сум, үүрийн дарга нар, намын дэргэдэх байгууллагуудын удирдлагууд болон аймгаас сонгогдсон ҮЗХ-ы гишүүд оролцжээ. Намын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, ирээдүйн боломжоо нээн харах, түүнийг даван туулах арга замаа тодорхойлоход энэхүү зөвлөгөөний ач холбогдол оршиж буй ажээ. Зөвлөгөөнд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, нийтлэлч, эдийн засагч Б.Жаргалсайхан(DeFacto), “Үндэсний тойм” сэтгүүлийн захирал PR-ч Р.Батсайхан, “Монголын ложистикийн холбоо”-ны ерөнхийлөгч А.Мөнхболд, Монголын эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ган-Очир, жүжигчин Б.Амарсайхан нар оролцож санаа бодлоо хуваалцав. Мөн “Өөрчлөлтийг чиглүүлэгч төв”, “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв” зэрэг байгууллагууд оролцож намд тулгамдаад буй сорилт, түүнийг давах талаарх шийдлүүдийн талаар ярилцжээ.
Ийнхүү Увс нутгийн АН-ынхан удирдлагын багаасаа эхлүүлэн намын гишүүд, ард түмнээ чадавхижуулах, идэвхижүүлэх чиглэл бүхий “Шинэ Тэмүүлэл” хөтөлбөрийг ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр тогтсон байна.





















































