Монголын шүүх АНУ-ын иргэн Жастин Каплад “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа татвар нуун дарагдуулж, улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсных нь төлөө таван жилийн оноогоод байгаа билээ.

Тэгвэл Улаанбаатар дахь АНУ-ын Худалдааны зөвлөлөөс мэдэгдэл гаргаж, Жастин Каплаг суллахгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээг авах болно гэж мэдэгджээ. Энэхүү хориг арга хэмжээ нь “Мянганы сорилтын сан”-гаас олгогдох тусламжийг зогсоох явдал гэдгийг эх сурвалж мэдээллээ. Саяхан “Мянганы сорилтын сан” хуралдаж, Монголд дахин тусламж олгохоор болсон. Тэгвэл энэ шийдвэр Ж.Капла ял авсантай холбоотойгоор цуцлагдаж магадгүй гэх мэдээлэл ийн тараад байна.
Бид энэ талаар эргэн мэдээлнэ

Бид энэ талаар эргэн мэдээлнэ
Д.Дуулим






















































Сэтгэгдэл (42)