Египетийн шүүхийн шийдвэрээр Лалын ахан дүүс байгууллагын 183 гишүүд, дэмжигчийг баривчлаад байна. Тэднийг 2013 оны наймдугаар сард ерөнхийлөгч асан Мухаммед Мурсийг дэмжигчдийн жагсаалын үеэр 16 цагдааг хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Өнгөрсөн долоо хоногт жагсагчид болон цагдаа нар хоорондоо мөргөлдөж, 27 хүн амиа алдсаны дараа ийм шийдвэр гаргасан байна. Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль-Сиси лалын шашинтнуудыг хоморголон баривчилж, цаазын ял оноож байгааг хүний эрхийг хамгаалагчид шүүмжилдэг. Египетийн шүүх 2013 Мухаммед Мурсийг дэмжиж, үймээнд самуунд оролцсон хэргээр 180 хүнд цаазын ял оноожээ. Тэдний дотор Лалын ахан дүүс байгууллагын оюун санааны удирдагчид ч байгаа ажээ. Үүнээс өмнө тус улсын шүүх 683 хүнийг цаазаар авахаар шийдвэрлэж, хүний эрхийн байгууллагуудаас шүүмжлэл хүртсэн юм. Гэсэн ч 2011 онд ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцорсоноос хойш үргэлжилж буй харгис, хэрцгийллийг таслан зогсоохын тулд цаазын ял гүйцэтгэх ёстой гэсэн байр суурь дээрээ хатуу зогсож байна. Харин цаазын ял сонссон хүмүүсийн өмгөөлөгчид шүүхийг буруутгаж, “Олон нийтийн дургүйцэл төрүүлсэн үйлдэл нь хүчирхийллийг улам даамжруулна” гэж мэдэгджээ.
Б.Сондор




















































