Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Таван шард байрлалтай “МТ” шатахуун түгээх станц руу өнөө өглөө 04-05 цагийн үед буюу үүрээр 25 орчим насны гурван залуу халдаж 4 орчим сая төгрөгийг дээрэмдсэн хэрэг гарлаа.

Ингэхдээ тэд ШТС-ийн ажилчид болох эрэгтэй, эмэгтэй хоёр хүний биед халдаж, гэмтээсэн байна. Одоогоор гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд сэжигтэй этгээдийг харсан хүмүүс байвал Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдэж болох юм байна.

Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (2)