Британийн иргэн Тезз Кристиан хэмээх 50 настай бүсгүй сүүлийн 40 жил нэг ч удаа инээгээгүй гэнэ. Хүмүүс бүгд инээлдэж байхад Кристиан ганцаараа уруулаа жимийж суудаг. Тэрбээр энэ тухайгаа "Би нүүрнийхээ булчинг өөрөө хянах дасгал хийдэг учраас огт үрчлээс суудаггүй. Үнэндээ би 10 настайгаасаа хойш нэг ч удаа инээгээгүй. Хэрэв нүүрэн дээр минь ганц зураас л гарах юм бол бүх хичээл зүтгэл минь талаар өнгөрөх болно" гэж тайлбарлажээ.
Кристиан гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгө зарахаас илүүтэй сэтгэл хөдлөлөө хянах нь үр дүнтэй гэж үздэг. Үнэндээ инээхээр нүүр үрчлээтдэг гэдгийг эрдэмтэд батлаагүй юм. Түүнтэй үерхэж байгаа эр ч ярвайсан байдалд нь дасч орхисон гэнэ. Харин найзууд нь түүнийг “Мона Лиза” хэмээн хочилжээ. Элдэв баяр ёслол, үдэшлэгт очоод Кристиан хүйтэн харцаараа хүмүүсийг сандаргаж орхидог байна.

Сэтгэгдэл (1)