Бразилын Манаус хотын гоо бүсгүй шалгаруулах "Мисс Амазон 2015" тэмцээн дуулиан, шуугиантай өндөрлөжээ. Тэмцээний эзнээр шалгарсан гоо бүсгүй Каролина Толедагийн титмийг өрсөлдөгч Шейслана Хаяалла шүүрч аван үзэгчдийн өмнө шидэж хаясан байна. Мисс Каролина титмийг мөнгөөр худалдаж авсан болохоор арга буюу ийм алхам хийсэн гэж Хаяалла тайлбарлав. Гэвч Каролина энэ мэдээллийг эрс үгүйсгэж, балмад үйлдлээс нь болж цочролд орсон гэжээ. Тэмцээнийг зохион байгуулагчид зохисгүй авирласан Хаяаллаг шийтгэх талаар ярилцаж байгаа ажээ.



Зүүн талаас ялагч Каролина, баруун талаас өрсөлдөгч Хаяалла



Зүүн талаас ялагч Каролина, баруун талаас өрсөлдөгч Хаяалла




















































