Нью-Йоркийн цагдаа нар тэсрэх бодисоос сэргийлэх мэргэжилтнүүдтэй хамтарсан шалгалтаар 1000 гаруй бэлгэвчийг хураан авчээ. Жеорж Вашингтоны гүүрэн дээгүүр нэгэн автомашин мөнгөлөг саван дотор сэжиг бүхий зүйлс тээвэрлэж явсныг цагдаа нар илрүүлсэн байна. Савыг задалж үзэхэд төрөл бүрийн хэв загвартай бэлгэвчнүүд гарч иржээ. Сэжигтэй барааг хураан авсаны дараа замын хөдөлгөөнийг нээсэн байна. АНУ-д бэлгэвч, чихрийн уутанд тэсрэх бодис, хар тамхи нуух явдал гардаг ажээ.






















































