Японы хоёр иргэн хэт даврагчдын гарт амиа алдсаны дараа Засгийн газрын тэргүүн ард иргэдээ хамгаалахын тулд аюулгүй байдлын шалгалт, хяналтаа чангатгахыг холбогдох албаны хүмүүст үүрэгджээ. Энэ хүрээнд хилийн чанадаас орж ирж буй хөлөг онгоцнуудын шалгалт, хяналтыг улам чангатгаж, нисэх онгоцны буудал, төмөр замуудын аюулгүй байдлыг хангах нэмэлт хүч гаргасан байна. Японы Гаалийн Ерөнхий газар тус улс руу орж, тус улсаас гарч буй гадаад иргэдийн мэдээлэл, бичиг баримтыг хянаж байх гэнэ. Ерөнхий сайд Шинзо Абегийн мэдэгдсэнээр Япон улс алан хядагчдыг хэзээ ч өршөөхгүй бөгөөд алуурчдад хариуцлага үүрүүлэхийн тулд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана. Нийт ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ гэв.





















































Сэтгэгдэл (3)