Францын Ницца хотын Еврей төвийн гадна эргүүл хийж байсан гурван цэрэг рүү хутгатай этгээд халдаж, хүнд шархдуулжээ. Цагдаа нар энэ хэрэгт холбоотой хоёр сэжигтнийг баривчилсан бөгөөд тэд өнгөрсөн долоо хоногт Турк улсаас хөөгдөж гарсан хүмүүс байжээ. Тэд нийтийн тээврээр тасалбар авахгүй зорчиж яваад зугтсан гэнэ. Дараа нь эргүүл хамгаалалтын цэргүүд рүү дайрчээ. Сэжигтнүүд өнгөрсөн нэгдүгээр сард Еврей супермаркет руу дайрч дөрвөн хүний аминд хүрсэн хэрэгтэнтэй холбоотой эсэхийг нотлоогүй байна. Өнгөрсөн сард Парисын шог сэтгүүл рүү лалын шашинтнууд дайрч, 17 хүний аминд хүрсэний дараа Франц даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан юм. Энэ хүрээнд Еврей үндэстний болон лалын шашинтнуудын төв, хэвлэл мэдээллийн хэрэгслийг 10500 цэрэг хамгаалж байна.
Б.Сондор




















































