Долоон хүүхдийн ээж, Светлана Давыдова хэмээх 36 настай орос эмэгтэйг улс орноосоо урван тэрсэлсэн хэргээр буруутган шалгаж байна. Түүнийг Оросын цэргүүдтэй холбоотой нууц мэдээллийг Украины Элчин сайдын яаманд дамжуулсан хэмээн буруутгав. Светланаг анхан шатны шүүх хурал эхлэхээс өмнө Москвагаас 150 км-ийн зайтай орших Вязьма дахь гэрт нь саатуулахаар болсон байна. Түүнийг 2014 оны дөрөвдүгээр сард гэрийнхээ хажууд байрлах батальоны цэргүүдийг Украины зүүн хязгаар дахь тулаанд нэгдсэн гэж ташаа мэдээлэл өгсөн гэж үзжээ. Үүнээс болоод Барууныхан Оросыг Украинд цэрэг илгээсэн гэж удаа дараа буруутгаж байгаа гэнэ. Хэрэв Светланагийн буруутай эсэх нь нотлогдвол 20-иос дээш жил хорих ялаар шийтгүүлэх юм. Гэхдээ хүний эрхийг хамгаалагчид Светланаг өмөөрч, 40 мянган хүний гарын үсэг цуглуулжээ.





















































Сэтгэгдэл (2)