АНУ-ын Нью-Йорк хотын хойд хэсэгт 754 хүн тээвэрлэж явсан галт тэрэг машинтай мөргөлдөж, 7 хүний аминд хүрчээ. Валхалла төмөр замын гармын ойролцоо уг осол болсон аж. Осол гарсны дараа галт тэрэгний арын хэсэгт гал гарчээ. Нью-Йоркийн цагдаа нар ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлсэн байна. Цагдаагийнхан галт тэрэгний жолоочийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ.
























































