Их Британийн хуулийн цоорхойгоос болоод нохойнд уруулсан хүн нөхөн төлбөрөө авч чадахгүй болох тохиолдол их гардаг ажээ. Тус улсын хуулиар зөвхөн улсын газар дээр нохойд уруулсан хүмүүсийн эрхийг хамгаалдаг ажээ. Хэрвээ энэ үйл явдал хувийн газар дээр болсон бол энэ хэргийн буруутныг тогтоох бараг аргагүй гэнэ. Гэтэл нохойд уруулах явдал голдуу хувийн газар дээр болдог байна. Их Британид нохой хүмүүс руу дайрах тохиолдол улам олон болжээ. Нэг жилийн дотор 6000 гаруй хүн нохойд уруулсны улмаас эмнэлэгт хүргэгддэг гэсэн тоо бий. Иймэрхүү тохиолдолд асуудлыг шийдвэрлэх ёстой хууль эрх зүйн баримт бичиг ховор байдаг ажээ. 1991 онд Аюултай нохдын тухай хууль гарсан бөгөөд энэ хуулинд дурдсанаар бол 4 төрлийн үүлдрийн нохойг үржүүлэхийг хориглосон байна. Харин амьтан хамгаалах нийгэмлэгийн ажилтнууд иймэрхүү хэрэг дээр бүх хариуцлагыг амьтдад биш харин хүмүүст ноогдуулах ёстой гэж үзэж байгаа ажээ.




















































