2014 оны зургаадугаар сард хоёр Солонгосын хил орчимд байрладаг цэрэггүйжүүлсэн бүсэд буун дуу гарч, Өмнөд Солонгосын армийн таван цэрэг амь насаа алдсан юм. Энэ хэргийг хохирогчидтой нэг ангид алба хааж байсан түрүүч Лим гэгч үйлдэн улмаар зугтжээ. Тусгай хүчний цэргүүд Лимийг халдлага хийснээс хоёр хоногийн дараа цэргийн баазын ойролцоох ой модноос барьсан юм.Түрүүч Лимийг шүүх хурал олон сар үргэлжилсэний эцэст ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноосон гэж Өмнөд Солонгосын эрх баригчид мягмар гаригт мэдэгджээ. “Шүүгдэгч Лим нь цэргийн хуаранд зэвсэггүй нөхдийгөө буудан хөнөөсөн. Тэрээр энэ хэргийг урьдаас төлөвлөж үйлдсэн. Ийм жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оноох нь зохистой” гэж цэргийн шүүгч хэлснийг Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг уламжилжээ.




















































