Нийслэлийн төв талбай буюу Засгийн газрын ордны хойно байрладаг “Хаан гэр” ресторанд гал гарч онцгой байдалд хүрлээ. НОБГ-ын гал унтраах ангийнхан галыг унтраахаар ажиллаж байгаа ч гал нэмэгдэж байгаа учир нэмэлт хүч дуудсан байдалтай байна. Учир нь тус ресторанд архи согтууруулах ундаа, газ гээд дэлбэрч галын хүчийг нэмэх зүйлс их байгаа аж.

Эх сурвалжийн хэлж буйгаар уг газрын үйл ажиллагааг зогсоох шаардлагыг мэргэжлийн хяналтын газраас удаа дараа шаардаж байсан байна. Барилгыг анх баригдаж байхад нь ч холбогдох газруудаас зөвшөөрөхгүй гэх мэдэгдлийг хүргэж байсан гэдгийг эх сурвалж мэдээлээ.

Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (2)