Хотын төвд буюу Урлан бүтээх төвийн урд байрлах "Хаан гэр" рестораны байранд 15.30 цагийн үед гал гарсан ч галыг унтрааж дийлэхгүй байсаар шөнийн 23.00 цагт унтраалаа.

Дуудлагын дагуу гал унтраах 10 дугаар ангийнхан очиж, зургаан машинтайгаар ажилласан ч нэмэлт хүчийг дуудсан юм. Учир нь уг ресторанд тэсэрч дэлбэрэх газ, архи согтууруулах ундаа, тос зэрэг зүйл их байсан нь галыг тархалтыг нэмэгдэхэд хүргэжээ.
Ийн гал даамжирсан тул Онцгой байдлынхан хүч нэмэгдүүлж, зургаан цаг гаруй хугацаанд ажилласны дүнд галыг 22.00 цагийн орчимд унтраасан байна. Одоогоор галын шалтгаан нөхцөлийг тогтоох ажлыг үргэлжлүүлж байна.

Д.Ундрах /24tsag.mn/

Сэтгэгдэл (3)