Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 287 хүлээн авснаас зам тээврийн ослын 210 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 14 гарч 18 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 7 бүртгэгдснээс жолооч 3, явган зорчигч 4 байна. Зам тээврийн осолд 7 хүүхэд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 4 хүүхэд, сургуулийн насны 3 хүүхэд байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 73 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Д.Ундрах /24tsag.mn/





















































