СБД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө, 7-н буудлын эцсийн уулзварт Х.Аксент маркийн авто машины жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машин жолоодон явган зорчигч 26 настай О-г мөргөж гэмтээсэн байна.Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох явдал буурахгүй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар удаа дараа Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байгаа боловч иргэд төдийлөн ухамсарлахгүй байгаа нь өөрийгөө болоод бусдыг эрсдэлд оруулах нөхцөл бүрдээд байна. Өнөөдөр та өөрийгөө болон цагдааг хуурч байгаа боловч маргааш та үхлийг хуурч чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Эд хөрөнгийг мөнгөөр орлуулж болох ч амь нас, эрүүл мэндийг мөнгө хэзээ ч орлож чадахгүй гэдгийг энд дахин сануулья.
Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (1)