“Исламын улс” бүлэглэлийн дайчид Иорданы нисэгч Моаз аль-Касаcбиг амьдаар нь шатааж буй бичлэг цахим ертөнцөөр тарсан билээ. Энэ хэргийн улмаас Иорданы эзэн хаан хоёрдугаар Абдулла АНУ дахь айлчлалаа зогсоож, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргатай уулзжээ. Үүний дараа Абдулла хаан “Зовж тарчилж амиа алдсан нисэгчийн цус зүгээр ч нэг урсаагүй гэдгийг харуулах болно. Бидний эрхэм хөвгүүнд хатуу хандсаны хариуг Иорданы арми хатуу барина” хэмээн мэдэгдсэн байна.Дээрх харгис хэрэг явдлын дараа Иорданчууд “Исламын улс” бүлэглэлийн хоригдлуудыг цаазалж эхэллээ. Тухайлбал, хэт даврагчдын барьцааны хүмүүсээр солилцоо хийх санал тавьж байсан амиа золиослогч эмэгтэй Сажида аль-Ришавигаас гадна дахин нэг хүнийг цаазалжээ.




















































