Боко Харам бүлэглэл Нигерьтэй хил залгаа орших Камеруны Фотокол хотод халдлага үйлдэж, 70 хүний аминд хүрчээ. Тэд хотын сүм хийд рүү дайран орж, иргэдийн орон гэрийг галдан шатааж, түйвээсэн байна. Нигерийн арми террорист бүлэглэлтэй тэмцэж, эзлэгдсэн газруудыг буцаан авч байгаа. Гэсэн хэдий ч Боко Харамынхан хөрш зэргэлдээ улс руу хүрээгээ тэлэхээр давшилж эхэллээ. Террористууд Нигерийн Гамбору хотыг хамгаалж байсан Чад, Камеруны цэргүүдийг бут цохисон байна. Энэ үеэр Чадын 200 гаруй цэрэг алагджээ.




















































