Өнөөдөр Улсын дээд шүүх Иргэний нисэхийн
ерөнхий газар /ИНЕГ/-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, тус газрын
Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэг, Агаарын
тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан
Д.Эрдэнэбат нарын мөнгө угаасан гэх хэргийг хянан хэлэлцэнэ.
С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарт анхан болон
давж заалдах шатны шүүхээс 6.6 жилийн хорих ял, “Электрон системс”
компанийн захирал М.Батболдод долоон жилийн хорих ял оноосон. Шүүгдэгчид
дээрх ялыг эсэргүүцэн ийнхүү Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ.


Д.Ундрах /24tsag.mn/





















































