“Исламын улс” бүлэглэлийн жихад дайчид Ирак хүүхдүүдийг хулгайлан авч явж, цовдлох, амьдаар нь шатаах, секс боол болгох зэргээр тамлан зовоож байгааг НҮБ-ын Хүний эрхийн комисс сануулав. Хэт даврагчид ихэвчлэн Иракийн Курд үндэстний болон Христийн шашинт хүүхдүүдийг байгаа болгодог байна. Түүнчлэн лалын шашны шийт, суннит урсгалын 18 нас хүрээгүй хөвгүүдийг амиа золиослогч болгон сургаж байгаа ажээ.Тиймээс Иракийн эрх баригчид хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгсдэд хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж НҮБ-ын шинжээчид дүгнэжээ. 2014 онд Ирак, Сирид хүчээ авч, лалын шашны шариатын хуулийг хэрэгжүүлж буй “Исламын улс” бүлэглэл гадаадын барьцааны иргэдээс гадна хэдэн мянган гэм зэмгүй хүний аминд хүрсэн юм.
Б.Сондор





















































Сэтгэгдэл (2)