Булган аймгийн "Тэшиг" сумын иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу “Тэнгисбаяр” ХХК-ийн мод бэлтгэлийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг НМХГ-аас хийжээ. Шалгалтаар “Тэнгисбаяр” ХХК нь ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн зөрчил илэрчээ. Зөрчлийг арилгуулахаар тус компанийн үйл ажиллагааг нь улсын байцаагчийн актаар зогсоож, Тэшиг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар нөхөн төлбөр ногдуулж шийтгэврийн арга хэмжээ авахуулжээ.


Д.Ундрах/24tsag.mn/





















































