
Салан тусгаарлагчдад бүслэгдээд буй Украины Донецк мужийн эмнэлэг их бууны суманд өртөж, 16 хүн амиа алджээ. Украины Прокурорын вэб сайтад бичсэнээр уг халдлагын буруутан нь салан тусгаарлагчид гэнэ. Тэд хамгаалалтыг сэтэлж, нийтийн эзэмшлийн талбай руу давшлан орон сууцны барилгуудыг гэрэл цахилгаангүй болгожээ. Сөргөлдөгч талууд түр эвлэрэх гэрээ байгуулсан ч өдөр бүр харилцан гал нээж, гэм зэмгүй хүмүүсийг золиосолж байна. Тэд пуужин, их буу зэрэг хүнд зэвсгүүдийг хэрэглэж байгаа юм. Украины хямрал эхэлснээс хойш 5358 хүн алагдсан гэж НҮБ мэдээлэв.





















































Сэтгэгдэл (6)