УИХ-ын дарга З.Энхболд гишүүдээ төлөөлөн энэ долоо хоногт төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Б.Болор, О.Баасанхүү нарт баяр хүргэлээ. Тодруубал өчигдөр УИХ-ын гишүүн Б.Болорын төрсөн өдөрт тохиосон бөгөөд тэрээр 37 нас хүрч байгаа аж. Харин энэ сарын 7-ны өдөр Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн төрсөн өдөр тохиох юм байна. Тэрээр 40 нас хүрнэ.




















































