Норвегийн парламентын гишүүд гудамжинд гуйлга гуйж, тэнүүчлэн амьдарч буй хүмүүст хоол хүнс, мөнгө, орон байраар туслахыг хязгаарласан хууль батлах гэж байна. Уг хуулийн төсөлд дурдсанаар, тэнэмэл хүмүүст тусалсан хүмүүсийг мөнгөөр торгох юмуу нэг жилээс дээш хугацаагаар шоронд хорих гэнэ. Нийтийн дунд явуулсан санал асуулгаар Норвегийн хүн амын 60 хувь нь гуйлгачидтай тэмцэх энэхүү төслийг дэмжсэн байна. 5,1 сая хүн амтай Норвегит 1000 гаруй гуйлгачин байгаагийн дийлэнх нь гадаадын иргэд болохыг судалгаагаар тогтоожээ. Өнгөрсөн онд орон нутгийн захиргаа гуйлга гуйх газруудыг хязгаарлаж байсан бол одоо хуулийг улам чангатгахаар болоод байна. Ингэснээр зохион байгуулалттай бизнес болоод буй гуйлгачдын сүлжээг “эвдэх” юм.
Б.Сондор





















































Сэтгэгдэл (1)