Вьетнамын эрх баригчид ресторанд мах бэлтгэх зорилгоор Хятадаас хууль бусаар оруулж ирсэн муурнуудыг устгажээ. Хятадын наймаачид муурнуудыг хулсан сагсанд нууж оруулж ирдэг байжээ. Цагдаа нар нийт 3 тонн муур нийлүүлэх гэж байсныг хураан авч, буруутай этгээдүүдийг торгожээ. “Муурнуудыг албан ёсны байгууллагуудын шинжилгээнд оруулаагүй, баталгаагүй байсан” гэж Донг Да дүүргийн цагдаагийн хэлтсээс сануулав.
1998 онд батлагдсан хуулиар муур буюу жижиг барын махыг хүнсэнд хэрэглэхийг хориглосон ч ресторануудад энэ төрлийн бизнес цэцэглэсээр байна. Вьетнамын хойд хэсгээр дамжин хятадын муурнуудыг оруулж ирдэг нууц сүлжээнүүд бий болжээ.
Б.Сондор




















































