2015 оны 02-р сарын 03-ны өдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газрын хилийн боомтоор хилийн чанадад гарах гэж байсан 13-74ӨМА улсын дугаартай, цагаан өнгийн HYUNDAI маркийн aчааны автомашиныг Хилийн тагнуулын албанаас өгсөн мэдээллийн дагуу түр саатуулан нарийвчилсан үзлэг шалгалт хийлээ.

Тээврийн хэрэгслийг жолоодож явсан Өмнөговь аймгийн, Гурвантэс сумын 3-р багийн иргэн Б-г байлцуулан гаалийн биет үзлэг шалгалтыг Гаалийн байгууллага, Хилийн тагнуулын албатай хамтран хийсэн бөгөөд нарийвчилсан шалгалтаар ноцтой зөрчил илэрсэн юм.







Д.Ундрах /24tsag.mn/





















































